images

Монгол улс гадаадын 488 иргэнд виз олгохоос татгалзжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-20


   Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд гадаадын иргэдэд виз олгосон болон олгохоос татгалзсан талаарх мэдээллээ өчигдөр танилцууллаа. Мэдээлэлд дурдсанаар, гадаадын 25582 иргэн шинээр виз авах болон сунгуулах хүсэлт ирүүлснээс 98.1 хувийг нь шийдвэрлэжээ. Харин 1.9 хувь буюу 488 иргэнд виз олгохоос татгалзсан байна. Татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэйг онцолсон байна. Манай улс гадаадын 99 улсын иргэдэд дөрвөн ангиллаар цахим виз олгодог болсон бөгөөд энэ ажил 87.1 хувьтай байгаа аж. Тухайлбал, Evisa.mn цахим сайтад 19434 хүсэлт ирснээс 53 орны 16930 иргэнд виз олгож, 2282 иргэний хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Цахимаар визийн үйлчилгээ авсан гадаадын иргэдийн дийлэнх нь БНХАУ, Тайвань, Энэтхэг, Өмнөд Солонгосын иргэд байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.